Танилцуулга

 

 

 

 

ТАНИЛЦУУЛГА 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД,
ЗАЛУУЧУУДЫН  ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

       Манай байгууллага нь Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/57 дугаар захирамжаар  ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС нэртэйгээр бүтэц, орон тоо шинэчлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

БИДНИЙ ЗОРИЛГО:

Гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах болон хүүхдийн эрх хөгжил хамгааллын үйчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангах, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжихэд оршино.

БИДНИЙ ЗОРИЛТ:

Залуучууд, гэр бүл, хүүхдийн хөгжил, оролцоо, манлайлалын талаарх төрийн бодлого, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, залуучууд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжсэн нийгмийн орчинг бүрдүүлж, нийгмийн үйлчилгээ үзүүлэх

Бид таньд дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

  1. Хүүхдийн эрхийн сургалт, хөтөлбөрт хамруулах
  2. Хүүхэд, гэр бүл, залуучуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
  3. Хүүхдийг халамж, асрамжийн төвд шилжүүлэх
  4. Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, нийгмийн үйлчилгээг үзүүлэх
  5. Гэр бүл, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх
  6. Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих
  7. Хүүхдийн зуслангийн үйлчилгээ
  8. Хөгжийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих, сургууль, цэцэрлэгт хамруулахад зөвлөх
  9. Хамгаалах байранд зуучлах
  10. Залуучуудын хөгжил оролцоог дэмжих талаар батлагдсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нийгмийн үйлчилээг үзүүлэх
  11. Залуучуудад чиглэсэн хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг холбогдох байгууллагуутай хамтран хэрэгжүүлэх