ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ БАЙЖ ХОРТ ЗУРШЛААС ЯГ ОДОО Л ТАТГАЛЗЪЯ 🖐🖐🖐

Монгол Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирус буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс даяар хөл хорио тогтоосон. Иргэн бүр хариуцлагатай байх энэ цаг үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс нэмэгджээ. ЦЕГ-ын гаргасан статистик мэдээллээр 2020 оны 1 дүгээр сард 86 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол 2 дугаар сард 160, 3 дугаар сард 273 болж 217,4 хувиар өссөн харамсалтай дүн мэдээ байна. Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа гол шалтгаан бол ахуйн хүрээний архидалт юм.
ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ БАЙЖ ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗЪЯ