БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ.

Дэлхийн 180 гаруй улс орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ- ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ” уриан дор тус аян явагдаж байна.
Энэхүү аянтай холбогдуулан Бзд-н Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан албан хаагчид “Цагаан туузтаны хөдөлгөөн” -д байгууллагаараа нэгдлээ.
Албан хаагчид энэхүү хөдөлгөөнд ийнхүү нэгдсэн нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийг үл тэвчин, “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлж байгаа юм.