ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ОРОЛЦООНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ “ШИЛДЭГ КЛУБ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүүхдийн өөрөө удирдах байгууллага, клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, зорилгоор зохион байгуулсан уралдаанд амжилттай оролцсон клубүүдэд батламж гардуулав. Төслийн уралдаанд 4 төслийг шалгарууллаа.
Үүнд 1-р 87 дугаар сургуулийн “Сэтгэлийн гэгээ” хүүхэд хөгжлийн кабинет байгуулах төсөл,
2-р Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын “Амжилтын төлөө” төсөл
3-р БЗД-н хүүхдийн холбооны “Сайн дурын болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа” төсөл,
4-р Нархан халамж асрамжийн төвийн “Уран хараацай” төслүүд шалгарлаа.
Хүүхдийн төлөө гэсэн хүсэл зорилго бүхэн биелэх болтугай.