ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДИЙГ ИЛРҮҮЛЖ, ХАМГААЛАН БАЙРЛУУЛАХ НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/847 тоот захирамж болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/432 тоот захирамжийн дагуу Гэр бүлээсээ дайжсан хараа хяналтгүй яваа, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгааллын үйчилгээг шуурхай үзүүлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагааг 12 дугаар сарын 08-09 өдрүүдэд Дүүргийн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн 1,2,3 хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган 3 багийн болон 2 өдрийн турш 11 цагаас шөнийн 01 цаг хүртэл ажиллаа.
– 1 баг Дүүргийн 13,16,19,22,14,25,26 хорооны нутаг дэвсгэрээр
– 2 баг 1,2,3,4,5,6,7,15,18,21,27 хорооны нутаг дэвсгэрээр
– 3 баг 8,9,10,11,12,17,20,23,24,28 хорооны нутаг дэвсгэрийн гудамж талбай, зах, худалдааны төвүүд, хоолны газрууд, PC тоглоомын газар, Бар цэнгээний газар, зочид буудал, хоноглодог траншейн, үйлчилгээний төвүүдэд илрүүлэлт хийн ажилласан..
Нийт 28 хүүхэд илэрснээс гэртээ харих боломжгүй удаан хугацаар гадуур явсан 5 хүүхдийг Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт шилжүүлсэн. 3 хүүхдийн ДонБоско асрамж халамжийн төвд, 1 хүүхдийг Шинэ найдвар хүүхдийн төврүү тус тус шилжүүлэн ажилласан. Мөн 3 хүүхэд нь Цагдаагийн 1 дүгээр хэлтэст давтан хулгайн хэргээр түр саатуулагдан байцаагдаж байна. Мөн нийт 16 хүүхдийн ар гэрийнхэнд нь зөвөлгөө өгч гэрээ байгуулан хүлээлгэн өглөө.
 
15417852_1022347581204993_1952295887_o 15419428_1318913421506568_1207670499_o 15491902_1318913451506565_2063295322_o 15491982_1318913351506575_1422325104_o